“Дэлхийн нууц товчоо” номын хэсгээс
Ирээдүйд болох үйл явдлуудыг урьдчилан харж хэлснийг бошиг, зөгнөл гэх бөгөөд хэтийдсэн оюун ухаан, авьяас чадвараар туурвигддаг болов уу.
Францын Нострадамус, Болгарын зөнч Ванга эмээ, Вольф Мессинг, Богдын бошго зэрэг ирээдүйг зөгнөсөн хүмүүсийн тухай бид олон сонсож байсан. Бидэнд “үлдээсэн” бошго, зөгнөлүүд нь биелсэн, ирээдүйд биелэх тухай ярилцаж зарим зөгнөл нь үнэхээр амьдралд ач тусаа өгч “батлагдсаар” байна.
Ирээдүйд “Амьд хэлэлцэгдэх” ийм нэгэн оюуны бүтээл “Дэлхийн нууц товчоо” нэртэйгээр туурвигдаж ирээдүйн 100 жил буюу 2116 он хүртэлх нууцыг өөртөө агуулж буй нь үнэхээр сонирхолтой юм.
Номын зохиогч нь эрхзүйч, философич мэргэжилтэй, нийгэм шашин судлалаар ажилладаг Төмөр гэдэг хүн юм байна. 2009 оноос эхлэн 1000 гаруй зөгнөлөө бичиж 2015 онд эмхэтгэн хэвлүүлсэнээр 10 гаруй улсад номоо худалдаанд гарган оюуны өмчийн эрхийн гэрчилгээ авчээ.
Зөгнөлийн биелэлд контент анализ, дүгнэлт хийсэн бөгөөд зөгнөлүүдийг ерөнхий бүтэц, агуулгаар нь уншихаас гадна мөр бүртээ 1 үйл явдал, өрнөх байдлыг илэрхийлдэг болох нь ажиглагдсан. Тухайн зөгнөлийн хураангуйлсан үсэг, нэр, тоонууд эсхүл “…” хашилт, хаалт хэрэглэсэн үгс нь цаг хугацаа, орон зай, хамрах хүрээ, GPS-ийн координат, обьект субьектын нэршил, онцлох шинж тэмдэг, эффект үр дүн зэргийг түгжиж оруулсан бололтой. Үгийн сонголт, цэг таслалыг хүртэл сайн анхаарч логикийн шинжлэх ухааны үүднээс хандахыг зөвлөе. Уншигч та ч бас өөр өөрийн өнцгөөс тайлал, тайлбар, дүгнэлтүүдээ гаргаж оюун бодлоо хуваалцаарай.
Монголчуудын бахархал болохуйц түүхийн хуудаснууд бичигдэж, соёлын үнэт бүтээл төрнө.
АСЕМ (Asia-Europe meeting) -ын 11 дүгээр чуулга уулзалт 7 сарын 15, 16 нд Монголд АНХ УДАА зохион байгуулагдав. Тус уулзалтад Европын 30, Азийн 21 улс, ОУБ, хэвлэл мэдээллийнхэн зэрэг 5000 гаруй төлөөлөгч ирсэн юм.
Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “…Энэ бол Монгол Улсад 100 жилд нэг удаа тохиох уулзалт боллоо…” гэж хэлсэн байдаг. Гэхдээ АСЕМ -ийн уулзалтыг Монголд зохион байгуулах нь шийдвэрлэгдсэн байсан тул уг номонд зөгнөн бичсэн гэхэд өрөөсгөл болов уу. Зохиогчоос тодруулж асуухад сонирхолтой хариулт өгсөн юм.
Дээрх цифрүүд багтсан 9 -ийн тооны сэлгэмэл бүхий жилд Монголчуудын хөгжин дэвжиж, хүчирхэгжин мандахын суурь тавигддаг гэнэ. Тухайлбал:
“Соёлын үнэт бүтээл төрөн гарах болно” гэсэн нь зохиолч өөрийн туурвисан оюуны брэнд бүтээл болох “Дэлхийн нууц товчоо” номын амжилтыг харсан байж магадгүй…
Монголчууд ном судраа дээдэлж 9 эрдэнээр чимдэг байсан уламжлалыг сэргээн өөрийн бүтээлийг 9 эрдэнээр чимж 9 коллекц болгон гаргасан юм байна. Орос хэл дээр орчуулан ОХУ, Казакстан зэрэг 15 улсад худалдаанд гаргаж гадаадын хэд хэдэн шагнал хүртжээ.
Спортын түүхэнд “гараа сайн бол бариа сайн”
их амжилтын эзэд төрөн гарах боломж нээгдэнэ.
РИО 2016 оны зуны наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн
Г.Мандахнаран барилдаан дуусахаас 5 секундын өмнө “Оноогоо хамгаалсан” үндэслэлээр торгуулж ялагдсан. Тэрээр гараагаа сайн хийсэн боловч бариагаа сайн хийж чадаагүй юм. Шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн хоёр дасгалжуулагч дэвжээн дээр хувцсаа тайлан шидэлж нүцгэн зогссон нь олон улсад шуугиан тарьсан.
“АВАРГА ШИГ БАРИЛД, МОНГОЛ ШИГ ТЭМЦ” гэсэн бичигтэй цамц хүртэл гадаадад худалдаанд гарсан.
Г.Мандахнаранг дэмжигчид хандив цуглуулан РИО2016 наадмын алтан медалийг бэлгэдсэн дурсгалын медаль хийж гардуулсан нь спортын түүхэнд сонин тохиолдол болсон. Энэхүү үйл явдал нь цаашдаа Олимдийн наадмуудад ОНЦГОЙ АМЖИЛТУУД ГАРГАХ СУУРЬ эхлэл болох бизээ.
Сонгуульд 4 нам эвсэж орсон ч хамтарсан засаг үгүй болно.
2012 оны УИХ-н сонгуулиар АН 35, МАН 26, МАХН-МҮАН 10, ИЗНН 2, бие даагч 3 гишүүн сонгогдсон. АН, МАН, МАХН-МҮАН, ИЗННамууд хамтран Шийдлийн засгийн газрыг байгуулан ажиллах хугацаандаа парламентын сонгуульд өрсөлдсөн билээ. Засгийн газарт кабинетийн зарчимаар ажиллаж байсан 4 нам өрсөлдөх үйл явцыг “ЭВСЭЖ” хэмээх үгээр томьёолж оруулсан болов уу.
Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн “ЦУНАМИ ШИГ СОНГУУЛЬ” болж МАН 65, АН 9, МАХН 1, бие даагч 1 суудал авсанаар “Хамтарсан засгийн газар” үгүй болж МАН засгийн эрх барьж байна.
Эдийн засаг аажимдаа сэргэнэ.
Монгол улсын ДНБ 2017 онд 16.8 их наяд төгрөг болж 2016 оноос 826 (5.1%) тэрбум төгрөгөөр, 2018 онд 18.1 их наяд төгрөг болж 2017 оноос 1.2 (6.9%) их наяд төгрөгөөр өсчээ. Эдийн засаг 2017-2019 онд аажмаар сэргэж байгаа нь олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өссөн, Оюу Толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсэн, ОУВСангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжсэн зэрэгтэй шууд холбоотой юм.
Үнэхээр 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаанд Монгол улсын эдийн засаг сайжирч, ДНБ, гадаад валютын албан нөөц зэрэг олон үзүүлэлтүүд сайжирсаар байгаа билээ.
0 Comments