О.Төмөр нь 2016, 2017, 2018 онуудыг хэрхэн бошиглосон болоод тайллууд, 2020 оныг хэрхэн зөгнөсөнийг та бид хамтдаа уншсан билээ. Ирээдүйн тухай бошиг болгон бичсэн “Дэлхийн нууц товчоо” номыг энэ удаад миний бие эх хувиар нь сонирхож уншлаа. Нийт 268 нүүр бүхий, 1-р бүлэгт 100 сургааль, 2-р бүлэгт Монгол болоод дэлхий дахинд “болох” үйл явдлууд багтжээ. Тэгвэл 2019 оны зөгнөлийг хамтдаа сонирхож, дүгнэлтээ хийцгээе.
Одоогоос 5 жилийн өмнө 2019 онд юу болохыг хэрхэн зөгнөсөн бэ?
“Дэлхийн нууц товчоо” номын 222-р хуудас
Томоохон мега төслүүд урагшилах шатандаа орно.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг бүтээн байгуулалт эхлэв.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд баригдах бөгөөд төмөр замын урт нь 414.6 км урт юм. Төмөр замын шав тавих ёслолын ажиллагаа 2019 оны 5 сарын 24 нд болж 240 км-с 290 км-ын хоорондох 50 км төмөр замын барилга угсралтын ажлыг эхлүүллээ.
Улаанбаатар хотын усан хангамж сайжирч эхлэв.
УИХ “Мянганы сорилтын компакт гэрээг” 2019 оны 1 сарын 31 ний өдөр соёрхон баталсанаар АНУ-ын 350 сая ам.долларын буцалтгүй хөрөнгөөр хотын усан хангамжийг сайжруулан “шинэ төв цэвэрлэх байгууламж”-аас гарах усыг дахин боловсруулах үйлдвэр барих бөгөөд гэр хорооллын ус түгээх цэгүүдэд ухаалаг систем суурилуулж байгаа юм байна.
Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж эхлэв.
Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуултын ажил 2019 оны 3 сарын 1-нд эхэлсэн.
Тавантолгойд цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК “Тавантолгойн цахилгаан станцыг” барьж байгуулах “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд 2018 оны 12 сарын 31 нд гарын үсэг зурав. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах, импортын эрчим хүчний “хараат байдлаас” гарах юм.
Шинэтгэл өөрчлөлтийг залуус хүснэ.
- “МАНАН дэглэмийн эсрэг жагсаал”
УИХ-ын нэр бүхий гишүүд болон иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн “МАНАН дэглэмийн эсрэг” жагсаалыг зохион байгуулж 25,000 орчим хүн цугласан нь ойрын жилүүдэд болоогүй томоохон жагсаал болсон. Жагсаалын гол зорилго нь УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцруулах байсан ба жагсаалын дараа Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын даргыг огцруулах” хуулийн төсөл өргөн барьж УИХ-ын гишүүд дэмжсэнээр М.Энхболд дарга огцорсон.
- Монгол улсын Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулав.
Үндсэн хуулиа баталсан 95 жилийн ойн өдөр буюу арванэгдүгээр сарын 26-нд Үндсэн хуулийн 19 зүйл, 36 хэсэгт өөрчлөлт орсон. Тухайлбал, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх, Засгийн газрын өргөн барьсан төсвийн зардлыг УИХ дур мэдэн нэмэгдүүлэхгүй байх, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа томилох болон бүрэн эрхийг заагласан, Шүүхийн сахилгын хороо ажиллуулах гэх мэт олон чухал өөрчлөлтийг Үндсэн хуульд тусгаж чадсан билээ.
– Залуус ШИНЭ НАМ байгуулав
Ерөнхий сайд Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулах эсэх санал хураалтын үеэр “Намынхаа үндсэн дүрмийг” зөрчиж эсрэг санал өгсөн Ж.Батзандан, Л.Болд нар “ардчилсан намаас хөөгдөж” шинэ нам байгуулахаа зарласан.
Тээврийн онгоцонд ноцтой гэмтэл гарна.
Энэхүү зөгнөлийг уншсан хүн тээврийн онгоц ноцтой гэмтэх юм байна, осолдож сүйрэх юм болов уу гэж бодох биз.
“Boeing 737 Max 8” онгоц нь Бойнг компаний үйлдвэрлэсэн “4 дэх үеийн” дэлхий дахинд хамгийн олон борлогдсон онгоц юм.
Монгол улс “Боинг”, “Аволон” компанитай гурван талт гэрээ хийж 4 ширхэг “Вoeing 737 МАХ 8” агаарын хөлөг авахаар болсон.
Чингис хааны отгон хүү “Толуй хаан”-аар овоглосон онгоц АНУ дахь “Boeing” компанийн үйлдвэрээс хөөрч Улаанбаатар хотод 2019 оны 01 сарын 02 нд газардав. 2 дахь онгоц 5 дугаар сард ирэх байв. Харамсалтай нь Индонезийн ашиглаж байсан “Boeing-737 МАХ 8” онгоц 2018 оны 10 сард осолдож 189 хүн, Этиоп улсын ашиглаж байсан онгоц 2019 оны 3 сард осолдож 157 хүн нас баржээ.
Энэ үеэс эхлэн дэлхийн улс орнууд, манай улс ч мөн адил “Вoeing 737 МАХ 8” онгоцны нислэгийг зогсоов. “Толуй хаан” онгоц програм хангамжын ноцтой гэмтэлтэйн улмаас нисэхийн хашаанд зогссоор. Монгол улс агаарын тээврээ шинэчилж чадсангүй үл барам санхүүгийн асуудалд орсон.
2018 онд 10.4 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж байсан “Бойнг” компани 2019 онд 636 сая.ам долларын алдагдал хүлээв. “Бойнг 737 MAX” загварын нисэх онгоцны хоёр удаагийн ослоос үүдэн 19 тэрбум ам.долларын зардал гаргасан.
Нас барагсдын газарт бүтээн байгуулалтын ажил хийгдэж эхэлнэ.
Далан давхрыг чөлөөлж дэд станц барихаар болов.
Засгийн газар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, 21392 айл өрхийг халаах, 4КВт-ын цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 110/10 кВ-ын 2х40 мВА чадал бүхий “Хүчит шонхор” дэд станцын барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.
Барилгын ажил эхлэхээс өмнө газар чөлөөлөх асуудал бага зэрэг удааширч хойшлогдсон. Дэд станцын барилга барих зурвас газарт орсон “нас барагсдын” 1.5 га талбайд байсан 400 орчим шарилуудыг ёс журмын дагуу чандарлаж, далан давхрын суваргад залах ажил хийгджээ.
“Richwell engineering” ХХК нь 2019 онд “Хүчит шонхор” дэд станцыг ашиглалтад оруулж “бүтээн байгуулалтын ажлаа” хүлээлгэн өгчээ.
0 Comments