Зарим зүйлийг эрэгцүүлж тунгаан дотроосоо шатаж явах хэцүү. Шаналж, шатахгүй бол бүр хэцүү… Энэ философич хүний мөн чанар байх. “Улс орноо хөгжүүлж, иргэдийн ухамсрыг дээшлүүлэхийн төлөө өмнө нь хийснээсээ илүү ихийг хийх ёстой”.

Энэхүү зорилгодоо хүрэхээр 14 жил тууштай зүтгэлээ. “Соён гэгээрлийн 1206 цуврал лекцээ” түгээсээр 21 аймгаа 5 бүтэн тойрлоо, дэлхийн 10 улсын 50 гаруй хотод уншиж толилууллаа.

10 орчим мянган хүүхдэд сургалт хичээл заалаа.

340.000 гаруй хүнд амьдралын мөн чанар, оюуны хөгжлийн тухай лекцэлсэн явдал нь надад шинэ санаа, агуу тэмүүлэл, бодомж ухаарал, харуусал гуниг энэ бүхнийг өгсөн.

Хүн төрөлхтний соён гэгээрлийн төлөө хэзээ ч зогсохгүй тууштай тэмцэх л болно. Энэ бүхний тусгал болгож бүтээсэн “Дэлхий нууц товчоо” ном болон “Сонсдог сургааль” хос цомгоо барьсаар очих Мөн цаашдаа “Философийн алтан сургаалиуд” номоо, “Хувилгаан чонын зарга” жүжгээ та бүхэнд хүргэх болно. Философи намайг далласан зүг бүрт очих болно. Төмөр багш


0 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *